Сонгодог шинэ жил СКАЙ-д

  • 05/03/2015
  • Бэлэг
  • 0 Сэтгэгдэл

Дэлхийн улс орнууд Шинэ жилийн баяраар гайхалтай мөсөн хотхон бүтээн байгуулж ард иргэд төдийгүй жуулчдын  нүдийг хужирлан, баяр хөөр бэлэглэн баярын уур амьсгалыг цогцлоодог билээ. Тэгвэл жил бүр Нийслэлчүүддээ шинэ жилийн баяр дээр нь баяр нэмж, өвлийн улиралд амралт чөлөөт цагаа аз жаргалтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх орчин бий болгож, нийслэл хотдоо өнгө нэмдэг Мөсөн хотхоноо Скай Трейдинг компаний хамт олон энэ жил дахин Скай их дэлгүүрийн гадаа сүндэрлүүллээ.

Нийгмийн сайн сайхныг дэмжин, олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулсаар байгаа манай хамт олон энэ жил дахин Гайхалтай урлагийн бүтээл болсон МӨСӨН  ШИЛТГЭЭНИЙГ Скай их дэлгүүрийн гадаа сүндэрлүүллээ. Энэ жилийн мөсөн шилтгээн Дисней-н гайхамшигт бүтээл болох “ФРОЗЕН” хүүхэлдэйн сэдэвтэй  урлагдсан. Мөсөн шилтгээнийг бүтээхэд 40 орчим сая төгрөг зарцуулсан ба Эм-Си-Эс Кока Кола компани хамтран ажилласан билээ. Мөсөн шилтгээний нээлтийн үйл ажиллагаа 2014.12.12-ны оройн 18.00 цагт эхэлсэн ба нээлтийн үйл ажиллагаанд зориулан өвлийн өвгөн, цасан охин, алиалагч нар цугласан хүүхэд багачуудад гарын бэлгээ бэлэглэж хүүхэд бүрийг баярлуулсан билээ. Мөн нээлтийн үйл ажиллагаанд зориулан ёслолын Төрөл бүрийн Сальют буудуулан, телевизийн мэдээ өгч Нийслэлчүүддээ зориулан бүтээсэн Мөсөн шилтгээн нээгдсэнийг албан ёсоор мэдэгдлээ.

Мөн 12-р сарыг дуустал амралтын өдрүүдээр Санта өвөө өөрийн Санта хаусдаа  алдрай бяцхан үрсийг угтан, авъяасаа үзүүлсэн хүүхэд бүрт бэлэг гардуулж таны бяцхан үрсийг баярлуулах ажлаа эхэлсэн билээ. Ийнхүү Шинэ жилийн баярын өвлийн өвгөн, гацуур мод, баярын бэлэг, мөсөн хотхон энэ бүхнийг нэг дор цогцлоон Нийслэлчүүд, Баянзүрх дүүргийнхэндээ зориулсан баярын үйл ажиллагаа Скай их дэлгүүрт 12-р сарын 1-ны өдрөөс эхэлсэн билээ. Баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгчдийнхээ бяцхан хүүхдүүдэд зориулсан Скай Тоглоомын талбай мөн нээгдсэнийг дуулгахад таатай байна.

0 Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>