Монгол бахархал

  • 05/03/2015
  • Бэлэг
  • 0 Сэтгэгдэл

Сар шинийн баярт зориулсан үндэсний үйлдвэрлэлийн өргөтгөсөн худалдаа эхэллээ.

Галзууруулагч хэмээх модон хонь жилийн Сар шинийн баярыг угтсан “Монгол бахархал”  үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа Скай их дэлгүүрт эхэллээ.

“Монгол бахархал” өргөтгөсөн худалдаагаар Үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн шинэ загварын Монгол үндэсний дээл хантааз, үнэт чулуун хөөрөг, хэт хутга, малгай, бүс, гутал, гоёл чимэглэл гээд уламжлалт сар шинийн баярын өнгө төрхийг тодорхойлсон Монгол гоёлууд загварын өргөн сонголттой байна. Мөн ирсэн зочдиддоо өргөн барих төрөл бүрийн үндэсний үйлдвэрлэлийн гарын бэлэг, баярын ширээнд өнгө нэмэх ууц болон хэвийн боовны цар, айраг, айрагны хул зэрэг бүхий л бараа бүтээгдэхүүнийг авах боломжтой.

Скай их дэлгүүр болон Скай Хайпермаркетад үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн тавгийн идээ болох хэвийн боов үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байгаа бөгөөд жил бүр уламжлал болон гардаг олон төрлийн аргаар боловсруулсан амтат цагаан идээний өргөтгөсөн худалдаа мөн гарлаа.

Хан-Уул дүүрэгт байрлах салбар дэлгүүр Скай Хайпермаркетад сар шинийн баярыг дуустал бямба, ням гараг бүр ширхэг барааг ч бөөний үнээр худалдаалж хямд үнэ, өргөн сонголтыг танд санал болгож байна.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

0 Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>