Сайн үйлсийн аянд нэгдлээ

  • 06/05/2015
  • Үйл явдал
  • 0 Сэтгэгдэл

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын газар нутгийн 80% нь түймэрт шатсан. Одоогоор маш их үнс нурам хуурай тоос ихтэй байгаа бөгөөд нийт 22 гэр шатсанаас 7 нь илүү гэр, 15 айлын гэр шатжээ. Шатсан малын тоо:
Нийт 2000 гаран үүнээс тэмээ 2, адуу 129, үхэр 59, хонь 950, ямаа 1000 гаран…
Яг одоо малчдад малын хашаа хэрэгтэй байгаа талаар сумын засаг дарга хэлсэн байна. “Улс төрд шинэ манлайгч” төслийн шилдэг оролцогчдоос “Хүнлэг манлайлал” аяныг өрнүүлж малчдад малын хашаа барьж өгөхөөр их ажлыг өрнүүлж байна. Малын хашаа барих сайн дурын залуучууд нэгдсээр байгаа ба тэдний ажиллах хугацааны бүх хоол хүнсийг “Скай Трейдинг” ХХК олголоо. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

0 Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>