“Emart” Монголд . . .

  • 27/05/2015
  • Үйл явдал
  • 0 Сэтгэгдэл

БНСУ-ын тэргүүлэгч сүлжээ “Emart Монголд

БНСУ-аас гарвальтай, Зүүн Азийн жижиглэн худалдааны зах зээлд тэргүүлж яваа “Emart” Монголд нутагшихаар болж буйгаа “Чингис” зочид буудалд болсон “Partners’ day” арга хэмжээгээрээ өчигдөр зарлалаа. Тус арга хэмжээнд Монголын нэр хүндтэй 300 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь “Emart” тухай олон олон зүйлийг хүүрнэсэн өдөрлөг болж чадсан юм.

PZ5C5369

Монголын “Emart”-ийн эхний салбар 2016 оны 1 дүгээр улиралд ажиллаж эхлэнэ. Улаанбаатар хот болон томоохон аймгуудад нийт 30 салбар байгуулахаар төлөвлөжээ. “Emart”-ийн ирээдүйн найман жилийн төлөвлөгөөнд 200 шинэ салбарыг дэлхийн өнцөг булан бүрт нээхээр төлөвлөсний нэг нь Монгол Улс болж байна.

 

Emart” хэрэглэгчиддээ

  1. Хямд үнэ
  2. Шинэхэн
  3. Тав тух
  4. Өргөн сонголтыг санал болгодог

“Emart”-ийн салбарууд хямд үнийн бодлогыг ягштал баримталдаг. Хэрхэн ийм нарийн тогтолцоог бий болгосон бэ гэвэл үйлдэрлэгчээс шууд хэрэглэгч рүү хүргэдэгт байна. Дундын зуучлагчгүй хэрэглэгчид хүрэхээр бараа бүтээгдэхүүний үнийг хямд байлгаж чаддаг байна. “Emart” хоёр жилийн өмнөөс Монголд судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийсний ихэнх цаг нь органик бүтээгдэхүүн үйлдвэрчлэгчдийг олж түншлэх ажилд зарцуулагджээ.

 

Үйлдвэрлэгчээс шууд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн шинэ байх нь зүй ёсны хэрэг. “Emart” үйлчлүүлэгч ихтэй байдаг тул борлуулалт нь  хурдан, үргэлж шинэ шинэ бүтээгдэхүүнээр сэлбэгдэж байдаг нь шинэ байх бас нэг үндэс болдог аж. Мөн хөнгөлөлтийн нарийн тогтолцоо, онлайн захиалгын боловсронгуй бүтэц, найдвартай ханган нийлүүлэгчид гээд олон давуу талыг нь нэрлэж болно.

Гурав дахь, онцгой шинж нь тав тухтай байдал. Уужим саруул гудам, сэтгэл хангалуун байлгах үйлчилгээний соёл, дэг журам. Санал шүүмжлэлийг хүлээн авч, хариу үзүүлэх боловсронгуй тогтолцоо. Монголын үйлчилгээний салбарт дутагдалтай байдаг үйлчилгээний соёлд шинэ загвар болж нэвтэрнэ. “Үйлчлүүлэхээс өөр сонголтгүй”, “Гуйж үйлчлүүлж байгаа мэт” мэдрэмжийг энд халж чаджээ. 100 хувь монголчууд ажиллах тул бид олон олон шинэ зүйлийг эндээс суралцаж эхэлнэ.

Дөрөв дэх чухал шинж нь өргөн сонголт. Нэг төрлийн бараа бүх загвар, өнгө дамжаагаар байна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Мөн хоолны газар, тоглоомын төв гэх мэт олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлдгээрээ “Emart” нэр алдраа өдрөөс өдөрт түгээж байна.

Хамтран ажиллах аж ахуйн нэгжүүдэд ямар ашигтай вэ?

Борлуулалт түргэнтэй учир өндөр ашиг олох боломжтой. Гэрээний дагуу тооцоо нийлдэг учир заавал сарын эцсийг хүлээж, дугаарлаж хүлээх шаардлагагүй. Та хэлсэн ярьсандаа бараагаа нийлүүлбэл, “Emart” хэлсэн үгэндээ хүрнэ. Иймээс ч аль аль талдаа өндөр үр ашгийг бүтээж чаддаг ажээ.

Гэрэл гэгээтэй амьдралын хэмнэлийг бүтээж, түгээх нь Emart-ийн гол зорилго. “Шилэн данс” гэж манайхан сүүлийн үед ярьдаг болсонтой ижил бүх үйлчилгээ, данс тооцоо нь нээлттэй, тунгалаг байдаг нь бие биедээ итгэлтэйгээр хамтран ажиллах үндэс болдог.

“Emart” нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, байгаль хүрээлэн орчиндоо ээлтэй, эко байхыг бас нэгэн гол зарчимаа болгодог оо зарлан дуулж байлаа.

Зан сайтай айлд хүн бүр цугладаг гэдэг. Тавтай морил, “Emart”…

PZ5C5610

PZ5C5569

PZ5C5531

PZ5C5321

PZ5C5251

PZ5C5228

0 Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>