Брэнд бүтээгдэхүүн

KORKMAZ

Kokmaz нь Түркийн ган сав суулганы алдартай бренд юм.Уг үйлдвэр нь 1972 онд байгуулагдсан ба өнөөг хүртэл дэлхийн даяар бүтээгдэхүүнээ борлуулж байна. Тус брэндийг Скай Их Дэлгүүр нь 2005 оны 9-рсарын 16-нд албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн өөрийн дэлгүүрээр худалдаалж эхэлсэн юм. Одоогийн байдлаар 65 улсад албан ёсны эрхтэйгээр бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байна.

GISELA

Gisela брэнд нь Испани болон европын бусад орны зах зээлд 20 жилийн турш маргаангүй тэргүүлэх байр эзлэж ирсэн бөгөөд дэлхийн томоохон дэлгүүр, сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж байгаа нь энэ брэндийн нэр хүнд өсөж, олонд танигдсаныг шууд батлан харуулж байгаа юм. Gisela брэндийн дотуур хувцас нь эмэгтэй хүний байгалийн гоо сайхныг тодотгож, үзэмж нэмэн, түүний жинхэнэ бүсгүй хүний торгон мэдрэмжийг харуулахуйц дур булаам болгон харуулдаг. Мөн түүнчлэн шилдэг дизайнерийн шийдлээс гадна ISO 9001 чанарын сертификат хангасан чанартай бүтээгдэхүүнийг сайн чанарын материалаар хийдэгээрээ онцлог юм.

MOTHERCARE

Mothercare нь жирэмсэн эхчүүд болон нярайгаас 8 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ юм. Mothercare нь анхныхаа дэлгүүрийг 1961 онд “Лондон” –д нээж байсан бөгөөд одоо дэлхийн 60 оронд 980 орчим салбар дэлгүүрийн үйл ажиллагаагаараа дамжуулан маш олон нэр төрлийн жирэмсний болон хүүхдийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, ор дэрний хэрэгсэл, хүүхэд хооллох, усанд оруулах болон аяны хэрэгсэл, 0 – 6 насныханд зориулсан тоглоомуудыг санал болгож байна.