Асуулт хариулт

Скай их дэлгүүр өдөр бүр өглөөний 09:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл, Скай Хайпермаркет өдөр бүр өглөөний 09:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл ажиллана.
“Скай трейдинг” ХХК-ийн бараа буцаалтын журам  
  1. Нийтлэг үндэслэл
    • Энэхүү журам нь “Скай трейдинг” ХХК, түүний салбар дэлгүүрийн хүрээнд борлуулалтын буцаалтын үйлчилгээтэй холбогдон гарах харилцааг зохицуулна.
    • “Борлуулалтын буцаалт”-ын зорилго нь худалдан авагчын сэтгэл ханамжыг хадгалах замаар тэднийг тогтоон байнгын үйлчлүүлэгч болгоход оршино.
    • Дэлгүүрийн мэдээллийн ажилтан, зохион байгуулагч болон кассчины ажлын байран дээр худалдан авагчдад зориулсан бараа буцаалтын талаарх журмыг байрлуулж, ил тод мэдээллэж байна.
  2. Бараа буцаах нөхцөл
    • Хэрэглэгчийн худалдан авсан бараа үйлдвэрийн гэмтэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд.
    • Хэрэглэгчийн худалдан авсан бараа чанарын шаардлага хангаагүй тохиолдолд.
    • Хэрэглэгч сонголтоо буруу хийсэн тохиолдолд тухайн барааг буцааж сонгосон бараагаар сольж өгнө.
    • Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ 7 хоногийн дотор тооцооны хуудсын хамт авч ирэн солих болон буцаах боломжтой.
  3. Бараа буцаахгүй байх нөхцөл
    • Онцлогтой бараа буюу дотуур хувцас болон дотуур хувцасны төрлийн бараа бүтээгдэхүүн.
    • Тооцооны хуудасгүй бараа бүтээгдэхүүн.
    • Хэрэглэгчийн буруу хэрэглээнээс эсвэл санамсар болгоомжгүйгээс үүдэн гарсан гэмтэлтэй бараа бүтээгдэхүүн.
    • Бараа буцаалтын 7 хоног хэтэрсэн тохиолдолд.
    • Худалдан авалтын эрхийн бичгээр хийсэн гүйлгээг.
  4. Бараа буцаалтын төлбөрийг буцаан олгох
    • Хэрэглэгч худалдан авалтаа банкны картаар хийсэн тухайн өдрөө буцаалт хийлгэж байгаа бол буцаалтын үнийн дүн картанд тухайн өдөр шууд орно.
    • Хэрэглэгч худалдан авалтаа банкны картаар хийсэн ба 1-с дээш хоногийн дараа буцаалт хийлгэж байгаа бол буцаалтын үнийн дүн картанд ажлын 5 өдрийн дараа орно.
    • Бэлэн мөнгөөр хийсэн гүйлгээг буцаах тохиолдолд буцаалтын мөнгөн дүнг худалдан авагчид шууд олгоно.
  5. Буцаалт хийх касс болон ажилтан
    • Хэрэглэгч худалдан авсан бараагаа тухайн өдөртөө буцаах буюу солиулах тохиолдолд худалдан авалт хийсэн кассан дээр буцаалтыг хийнэ. Энэхүү буцаалтыг зохион байгуулагч хариуцан ажиллана.
    • Хэрэглэгч худалдан авсан бараагаа 1-с дээш хоногийн дараа буцаах буюу солиулах тохиолдолд лавлах хэсэгт байрлах кассан дээр буцаалтыг хийнэ. Энэхүү буцаалтыг мэдээллийн ажилтан хариуцан ажиллана.
  6. Буцаалтын журмыг дагаж мөрдөх
    • Энэхүү журмыг Скай Трейдинг ХХК-ийн нийт ажилтнууд дагаж мөрдөнө.
    • Энэхүү журмыг Скай Трейдинг ХХК-ийн салбар дэлгүүрээр үйлчлүүлж буй худалдан авагчид дагаж мөрдөнө.
Тиймээ болно. Олон улсын бүх төрлийн картыг уншина.
Одоогоор хүргэлтийн үйлчилгээ байхгүй.
Хэрэв бараа бүтээгдэхүүнээ үлдээж явсан тохиолдолд  319090-0 дугаарт холбогдон лавлах, мөн тооцооны хуудсаа авч ирэн мэдээллийн ажилтанаас бараагаа шалгаад хүлээн авч болно.
Тээш хадгалуулахдаа мэдээллийн ажилтан, шалгагчид хандана. .
Онцлогтой бараа буюу дотуур хувцас болон дотуур хувцасны төрлийн бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй. Мөн тооцооны хуудасгүй бараа бүтээгдэхүүн, хэрэглэгчийн буруу хэрэглээнээс эсвэл санамсар болгоомжгүйгээс үүдэн гарсан гэмтэлтэй бараа бүтээгдэхүүн, бараа буцаалтын 7 хоног хэтэрсэн, худалдан авалтын эрхийн бичгээр хийсэн гүйлгээ зэрэгт буцаалт олгохгүй.
Скай их дэлгүүрийн 2-р давхарт байрлах Хас банкинд ажлын өдрүүдэд 10:00 - 17:00 цагийн хооронд солиулах боломжтой. Мөн Скай их дэлгүүр болон Скай Хайпермаркетаас  худалдан авсан барааны тооцоогоо та  доллар-р хийх боломжтой бөгөөд таны хариултыг төгрөгөөр өгөх болно.
Скай их дэлгүүрээс Чингис хаан цогцолбор руу орох хэсэгт байрлана.
Та санал хүсэлтээ 319090-0 дугаарт холбогдон мэдэгдэх боломжтой. Мөн касс бүрт байрлах санал хүсэлтийн дэвтэр болон лавлах хэсэгт байрлуулсан санал хүсэлтийн хайрцагт бичгээр өгөх боломжтой. Бид таны санал хүсэлтийг хүлээн авч цаг алдалгүй шийдвэрлэн ажиллах болно.
Та худалдан авсан бараа бүтээгдэхүүндээ зарлага болон НӨАТ-ийн падаан авах бол Скай их дэлгүүрийн 2-р давхарт байрлах лавлах төвийн мэдээллийн ажилтанаас авна.
Скай гишүүнчлэлийн картыг 16 нас хүрсэн хүн бүр үнэ төлбөргүй эзэмшинэ.
Картаа гээгдүүлсэн тохиолдолд Скай их дэлгүүрт ирж Мэдээллийн ажилтанд мэдэгдэн 5,000₮ тушаахад таны картын мэдээллийг сэргээн шууд дахин олгох болно.
Та манай гишүүнчлэлийн карт эзэмшигч болсоноор Скай их дэлгүүр болон Скай Хайпермаркетаас хийсэн худалдан авалтын нийт үнийн дүнгээс шууд 5 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэнэ. Гишүүнчлэлийн карт нь “Энгийн карт”, “Мөнгөн карт”, “Алтан карт” гэсэн 3 төрөлтэй. Гишүүнчлэлийн энгийн карт нь худалдан авалтын үнийн дүнгээс оноо хуримтлуулах ба 10,000 төгрөгийн худалдан авалтад 1 оноо картанд орно. Гишүүнчлэлийн мөнгөн карт нь худалдан авалтын нийт үнийн дүнгээс шууд 3%-ийн хөнгөлөлт үзүүлэх ба давхар 10,000 төгрөг тутамд 1оноо хуримтлуулж хөнгөлөлтийн хувиа нэмэгдүүлнэ. Гишүүнчлэлийн алтан карт нь худалдан авалтын нийт үнийн дүнгээс шууд 5%-ийн хөнгөлөлт үзүүлэх ба 10,000 төгрөг тутамд 1оноо хуримтлуулж урамшууллын хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Та Скай их дэлгүүрийн лавлах төвд иргэний үнэмлэхтэй ирж картын анкет бөглөн картаа шууд авах болно.
Боломжтой. Нууц код байхгүй учир та ойр дотны хэн нэгэнтэйгээ хамтран ашиглаж болно.