Eldar / Гоёлын болон өдөр тутмын цамц, дотуур хувцас /

  strona-01-72-LP-V2

Eldar

Eldar брэнд нь 1995 онд байгуулагдсан Польшийн брэнд юм.

Материалын онцлог нь:
Хөвөн даавуу- 95%, Резин- 5% байдаг ба сүүлийн жилүүдэд VISCOSE гэдэг материалыг өргөн ашиглаж байгаа. Визкоз материалыг мод болон ургамлын целлюлозоос гарган авдаг. Тиймээс модны торго хэмээн нэрлэдэг. Визкоз материал нь эрүүл ахуйн хувьд ариун цэврийг дээд зэргээр хангадаг учраас эрэгтэй, эмэгтэй хувцаснаас гадна хүүхдийн, тэр тусмаа нярай хүүхдийн хувцасанд хэрэглэдэг. Визкоз нь хөвөн даавуунаас бараг ялгагддаггүй агаар сайн нэвтрүүлдэг. Будганд орохдоо амархан, өнгө нь хөвөн давууг бодвол илүү тод өнгөлөг байдаг. Визкоз нь цахилгаанждаггүй учраас өвөл зуны аль ч улиралд биед эвтэйхэн, хөнгөн, гарт тааламжтай. Визкоз материал нь толигор учраас амархан хиртдэггүй, удаан хугацааны турш анхны өнгөө алддаггүй давуу талтай. Манай компани тус брэндийн бараа бүтээгдэхүүнийг 2005 оноос хойш хэрэглэгчдэд нийлүүлсээр ирсэн.