Korkmaz / гэр ахуйн хэрэгсэл /

a62ca1b237d7e2e8091e312f330fbbf8

Kokmaz

Korkmaz нь Туркийн ган сав суулганы алдартай брэнд юм.Уг үйлдвэр нь 1972 онд байгуулагдсан ба өнөөг хүртэл дэлхий даяар бүтээгдэхүүнээ борлуулж байна. Тус брэндийг Скай Их Дэлгүүр нь 2005 оны 9-р сарын 16-нд албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн өөрийн дэлгүүрээр худалдаалж эхэлсэн юм. Одоогийн байдлаар 65 улсад албан ёсны эрхтэйгээр бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Korkmaz-н бүх зүйл “Хамгийн шинэ, хамгийн сайхан, хүний хэрэглээнд хамгийн сайн нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх” гэсэн гол санаанд нь үндэслэгддэг.
Бүтээгдэхүүнүүд нь 18/10 гэсэн хром никелийн хольцтой гангаар бүтээгдсэн байдаг. Энэ нь эрүүл ахуйн шаардлага хангасан удаан эдлэгдэх, үл зэврэх ган бүтээгдэхүүн юм.
Сүүлийн үед үйлдвэрлэлд нэвтэрч буй олон төрлийн технологиос хоол унд, эрүүл ахуйн хэрэглээгээр дамжин хүний биед хортой нөлөөлөл үзүүлэх химийн бодисууд илэрч анхаарал татсаар байна.Үүний нэг нь гал тогооны сав суулганы аюулгүй технологи юм. Та “цэвэр ган” – гаар хийсэн сав, халбага сэрээ, ахуйн зүйлс худалдан авахдаа хямд үнийг нь биш дээр нь байгаа тэмдэглэгээг харах хэрэгтэй.Учир нь хром нь хэтэрсэн ган ахуйн хэрэглэлээс хүний биед хортой бодис илэрдэг байна. Иймд ган сав худалдан авахдаа дараах тэмдэглэгээг анзаарч харах хэрэгтэй.
Сав суулга үйлдвэрлэхэд зориулагдсан зэвэрдэггүй гангын хамгийн өргөн дэлгэрсэн марк нь 18/10 хромникель юм.18-Хром нь бат бөх, зэвэрдэггүй чанартай болгож өгдөг.